7 хоногт 4-6кг хасах үр дүнтэй арга

2020-08-20 Амрах агшин

Зөвлөгөө

Шинэ жил дөхөж, гоёлын даашинз намируулах цаг ирлээ, бүсгүйчүүд ээ. Гэвч биеийн нөгөө л илүүдэл жин санааг тань чилээсээр байна уу. Тэгвэл богино хугацаанд эрүүлээр турах гоё арга хэлж өгье. Ер нь гэнэтийн шаардлагаар богино хугацаанд их жин хасахын тулд бүсгүйчүүд маань янз бүрийн зүйл хэрэглэх тохиолдол элбэг. Тэрхүү зүйлсүүд нь сайн болон муугаар нөлөөлдөг. Хамгийн эрүүлээр турах арга бол хөдөлгөөн хийн хооллолтондоо анхаарах явдал юм. Бидний барих дэглэм маш энгийн санагдаж болох ч маш үр дүнтэй шүү.
Идэж болох зүйлс :

Үхрийн хар мах , тахианы мах / өөхийг нь идэж болохгүй / , загас , өндөг , ногоон ногоонууд , цагаан идээ /тослог багатай/ гэх мэт витаминлаг , уураглаг хүнс хэрэглэх юм.

Идэж болохгүй зүйлс :

Гурил , будаа , жимс , амттан.

Ихэнх хүмүүс бор гурил , гурвалжин будааг таргалуулдаггүй гээд их хэмжээгээр хэргэлдэг. Одооноос эхлээд хэрэглээнээсээ хасах хэрэгтэй. Хэд хоног идэхгүй байж үзээрэй. Жимс идэж болохгүй юмуу? гээд гайхаж байгаа байх. Бүсгүйчүүдийн маань бас нэг алдаа бол жимс таргалуулдаггүй гэдэг бодол. Жимс сахарын агууламж маш ихтэй. Ихэнх хүмүүс шүүслэг , чихэрлэг жимсэнд дуртай байдаг шүү дээ. Тиймээс жимсийг хэрэглээнээсээ хасаарай.

Хийх ёстой хөдөлгөөн :

Өдөртөө 30 минутыг алхаж өнгөрүүлээрэй. Өөрийгөө хуурч болохгүй шүү!! Өмнө нь дасгал хөдөлгөөн хийдэг байсан бол алхалт дээрээ нэмээд хийгээрэй.

Анхаарах зүйлс :

Өлсөж болохгүй шүү. Ойр ойрхон хоолоо идээд яваарай. Өлсөх нь маш муу нөлөөтэй. Яадаг вэ? гэхээр биеийн булчинг чинь бүрхээд өөх оршиж байгаа. Чиний гэдэс өлслөө гэсэн мэдээлэл нь булчин болон булчинг хучсан өөхүүд хамт өлсөж байгаа байдал юм. Энэ үед хоол идэхээр булчинд чинь очиж чадахгүй өөх тэжээгдэх болно. Ингэснээр булчин томрохгүй өөх ихсэж байгаа. Өлсөхгүйгээр бага багаар олон удаа хооллоорой. Мөн өдөртөө заавал 2л ус уугаарай.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.