
Сүхбаатар дүүрэг 1, 3-р хороо Сөүлийн гудамж гарааш буулгасан хэсэгт авто зам, зогсоол байгуулах ажлын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотой Саруул захын хойд уулзвараас 9-р байр хүртэл авто зам хааж, асфальтбетон хучилтын ажил хийхээр болжээ. Энэ хүрээнд 2023 оны аравдугаар сарын 14-ний өдөр буюу маргааш өглөөний 06.00 цагаас 2023 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 22.00 цагийн хооронд зам хаана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
12 цагийн өмнө
2026-06-19
2026-06-19
2026-06-18
2026-06-17
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.