Аюулт үзэгдэл, ослын 54 дуудлага бүртгэгдэв

2023-09-11 Нийслэл

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 4-нөөс есдүгээр сарын 10-ны өдрүүдэд нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 29 суманд 54 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.

Үүнээс хүний үйл ажиллагаатай осол 7, гал түймрийн тохиолдол 45, биологийн гаралтай аюулт үзэгдэл хоёр бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас дөрвөн хүн бэртэж, гэмтсэн бөгөөд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.