Өнгөрсөн шөнө Сэлбэ, Дунд голын хамгаалалтын далан сэтэрч, ойр орчин нь усанд автжээ

2023-07-5 Нийслэл

Улаанбаатарт үргэлжлэн орж буй борооноор Дунд, Сэлбэ гол үерлэсэн байдалтай байна. Өнгөрсөн шөнө гэхэд л тус голуудын хамгаалалтын далан сэтэрч, ойр орчмын хороолол болон байр сууц руу их хэмжээний ус орсон. Одоогийн байдлаар эрсдэлийг арилгахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа юм.

Тодруулбал, голын эрэг дагуух хотхон, хороолол руу их хэмжээний үерийн ус орж, яг одоо Хот нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагууд эрсдэлийг арилгахаар ажиллаж байгааг мэдээллээ.

Мөн өнгөрсөн шөнө 01:00 цагийн орчимд Дунд гол үерлэж, авто зам дээгүүр давж урсан Цэнгэлдэх хүрээлэн болон голын орчмын орон сууцны хотхонууд усанд автах нөхцөл байдал үүсжээ. Усны геодези барилга байгууламжийн газраас замыг сэтлэн, урсцыг саадгүй болгосон байна.

Ойрын хоёр хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Долдугаар сарын 4-ний байдлаар Туул голын усны түвшин 20 см-ээр нэмэгдсэн гэв.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.