Үндэсний их баяр наадмаар ажиллах авто зогсоолууд

2023-06-30 Нийслэл

Үндэсний их баяр наадмын үеэр дор дурдсан байршлуудад нийт 6470 тээврийн хэрэгслийг байрлуулахаар шийдвэрлэсэн.

Үүнд:

1. “А”, “Д”-“Наадам” центрийн зогсоолд-550 тээврийн хэрэгсэл

2. “Ж”-“Говийн-Од” ХХК-ийн зогсоол-100 тээврийн хэрэгсэл

3. “Ү”-“М Си Эс групп”, И-Мартын баруун зогсоол-400

4. “Г”-Дүнжингарав худалдааны төвийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл

6. “Нээлттэй”-Нарантуул ОУХТ-ийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл

6. “Нээлттэй”-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зогсоол-120 тээврийн хэрэгсэл

8. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол-500 тээврийн хэрэгсэл

8. “Нээлттэй”-Мишээл экспогийн зогсоол-400 тээврийн хэрэгсэл

9. “Нээлттэй”-Улаанбаатар төмөр замын зогсоол-400 тээврийн хэрэгсэл байршуулахаар төлөвлөжээ.

Нээлттэй авто зогсоолд автомашинаа байрлуулсан иргэд болон тус чиглэлээс “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хүрэлцэн ирэх наадамчин олонд зориулан нийтийн тээврийн богинын хөдөлгөөнийг эхлүүлж, сурын талбайн урд талын зогсоолд буулгана.

Үүнд:

Дүнжингарав худалдааны төв – Төв цэнгэлдэх хүрээлэн
Мишээл сити – Төв цэнгэлдэх хүрээлэн
Нарантуул ОУХТ – Төв цэнгэлдэх хүрээлэн
Улаанбаатар төмөр зам – Төв цэнгэлдэх хүрээлэн
Харин хотын төвөөс Хүй долоон худаг руу доорх хоёр чиглэлээс тодорхой хуваарийн дагуу нийтийн тээврээр үйлчилнэ.

-МУБИС-ийн баруун талын автобусны буудал – Хүй долоон худаг чиглэлд нийт 5 автобус.
-Төв цэнгэлдэх хүрээлэн – Хүй долоон худаг чиглэлд нийт 10 автобус тус тус үйлчилнэ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.