Зайсангийн зарим замыг 23.00-06.00 цаг хүртэл буюу шөнийн цагаар эсрэг урсгалтай болгоно

2023-05-10 Нийслэл


Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсан орчмын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нэг чигтэй болгосон. Харин урин дулааны улирал ирж, барилга угсралтын ажил эхэлж буйтай холбогдуулан хөдөлгөөн зохион байгуулалтад зарим өөрчлөлтийг хийхээр болсон байна. Зайсан тойруугийн зүүн тал буюу нэг чигийн зохион байгуулалт өдрийн цагаар үргэлжилж, харин шөнийн цагаар тодорхой замыг эсрэг урсгалтай болгоно. 23.00-06.00 цаг хүртэл буюу шөнөөр дараах замуудыг эсрэг урсгалтай болгоно.

Үүнд:

-ХААИС-ийн дөрвөн замын уулзвараас KFC-ийн гурван замын уулзвар хүртэл,

-Зайсан тойруугийн зүүн хойд гурван замын уулзвараас ХААИС-ийн дөрвөн замын уулзвар хүртэлх зам үүнд хамаарах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.