Алтай хотхоны урд талын замыг өнөөдрөөс эхлэн хоёр сар хаана

2023-05-9 Нийслэл
Баянгол дүүргийн 4-р хороо Дунд голын арын, Алтай хотхоны урд талын авто зам, замын гэрэлтүүлэг угсралт, кабель шугам шилжүүлэн зөөх ажил хийгдэх тул авто замын хөдөлгөөн түр хааж барилга угсралтын ажил хийгдэнэ.
2023 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс долоодугаар сарын 10-ны өдрийн хооронд тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хааж барилга угсралтын ажил хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.