Видео: УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа

2023-04-13 Парламент

 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцсэн юм.

Мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ИТХ-ын төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхээс ял авсан тохиолдолд ИТХ нь энэ асуудлыг хэлэлцэж бүрэн эрхээс нь чөлөөлөхөөр заасан нь шүүхийн шийдвэр эцсийн байх, шүүхийн шийдвэрийг бусад хуулийн этгээд шүүх хэлэлцэхгүй байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна гэж дүгнэжээ.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг өчигдөр хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь мөн хүлээж авах шаардлагагүй гэлээ. Ингэснээр Үндсэн хуулийн цэц Их суудлаа хуралдуулж энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай болж байна.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.