М.Баяраа: Зэвтэй усны асуудлаар иргэдээс маш олон гомдол ирсэн

2023-04-6 Нийслэл

 

Сүүлийн үед зэвтэй усны асуудлаар иргэдийн зүгээс холбогдох албаныханд гомдол их ирүүлэх болжээ. Тиймээс  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа дараах тайлбарыг хийж байна.

Тэрбээр “Зэвтэй усны асуудлаар иргэдээс маш олон гомдол ирсэн. Үүний дагуу Ажлын хэсэг байгуулаад холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Ус дамжуулах хоолой стандартын шаардлага хангаагүйгээс ийм асуудал үүссэнийг Ажлын хэсгийн тайланд онцолсон байсан. Усны зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаах зэрэг арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй.

Энэ бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэнд шууд халдсан нөхцөл байдал. Тиймээс стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээ тавьсан, угсралт хийсэн компаниуд, ашиглалтад хүлээн авсан эрх бүхий байгууллагуудтай хариуцлага тооцохоос өөр аргагүй болж байна. Үүнээс гадна 25 мянган хүний эрх ашиг хөндөгдөж байхад асуудлыг шийдэх арга хэмжээ аваагүй аж ахуйн нэгж, хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой” гэлээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.