Одоогийн байдлаар нийтийн эзэмшлийн зам, талбайд орхисон 30 гаруй машин байна

2023-03-28 Нийслэл

 

Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон автомашинуудыг ачиж журамлах талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Одоогийн байдлаар 30 гаруй машиныг олж тогтоогоод байна. Иргэдээс энэ талаар мэдээлэл ирж байгаа, мөн камераар илрүүлж буй тул цаашид ийм машинуудын тоог гаргаад явна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто замын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд эдгээр машиныг олж тогтоогоод, эздэд нь мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээ авч байна. Мэдэгдэл хүргүүлснээс хойш долоо хоногийн хугацаанд машинаа аваагүй бол ачиж журамлана” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.