УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

2022-07-6 Парламент

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдсан байх шаардагатай. Энэхүү шаардлагаа хангасан удаагийн хаврын чуулганыг өчигдөр орой завсарлууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны хаврын ээлжит чуулган хуулийн дагуу ажлын 80 хоног хуралдаж, бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 314, хууль хүчингүй болсонд тооцох тухай найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай гурав, нийт 341 хууль, 44 тогтоол баталсныг онцоллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.