Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

2022-05-23 Нийслэл

Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн.

Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж Нарны замын хучилтыг хийх юм.

Улмаар 2022 оны тавдугаар сарын 23-ны 23:00 цагаас 2022 оны тавдугаар сарын 27-ны 22:00 цаг хүртэл Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын уулзвар хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажил хийхээр болжээ. 

Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн газраас зөвлөлөө.

<

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.