65 ТОНН БОДИС АВТОЗАМУУДАД ЦАЦЛАА

2021-12-10 Нийслэл

Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь хариуцсан зам талбайдаа цас орсон үед хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэн ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН машин техникээр давс, бодисыг цацан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 65 тонн бодис авто зам болон гулгаа халтиргаа үүсч болзошгүй газруудаар цацаж, Авто баазын албаны үйлчилгээний бичил 15 техник, бодисны тусгай зориулалтын 11 мөн зам цэвэрлэгээний машин 15 машин тус тус үйлчилгээнд байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.