Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөхөөр Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг дахин томиллоо.
Д.Мөнх-Эрдэнэ нь 2016-2018 онд Хотын даргын Ахлах зөвлөхийн албыг хашиж байсан билээ.
Ажилласан байдал:
2004-2007 онд Голомт банканд хуульч,
2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн,
2008-2013, 2014-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, Хууль, эрх зүйн газрын дарга,
2016-2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан төрийн албаны туршлагатай, хуульч мэргэжилтэй залуу юм.
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
2026-06-19
2026-06-19
2026-06-18
2026-06-17
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.