Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх адгийн “шантаажчин” С.Эрдэнэ дээр бүдрэх үү

2021-11-18 Нийтлэл

Ардчилсан намын даргын бүртгэлд өөрийгөө бүртгүүлэх гэж Монгол Улсын Дээд шүүхэд гурвантаа хүсэлт өгөөд, шударга шүүхийн өмнө хүчин мөхөстөж, “чивэлт” хүслээ хангуулж чадаагүй С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “шантаажилж” эхлэв. Ардчилсан намын асуудал ном журмаараа шийдэгдэж, асуудал нь цэгцрээд эхлэхээр, АН-ыг зарж иддэг гэх түүний хувьд, орлогын эх үүсвэрээ алдаж байгаа нь тодорхой. Тиймдээ ч бачуурахдаа “Улсын дээд шүүх Ардчилсан намын даргаар намайг бүртгэхгүй л бол Ерөнхийлөгчийн сонгууль хүчингүй болно” гэдэг мессежийг өөд уруугүй цацуулж сууна. Амьхандаа ингээд илэрхийлчихвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг сандарна гэж бодоод байгаа бололтой юм.

С.Эрдэнэ АН-ын даргаар бүртгэгдэхгүй байвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын нөхөн сонгууль хүчингүй болох ямар ч хууль зүйн боломжгүй юм. Яагаад гэвэл С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх тогтоолыг СЕХ-ноос гаргахдаа тухайн үеийн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас өгсөн бичгийг иш үндэс болгосон байдаг. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгосон шийдвэрийнх нь үйлчлэл нь хэрэгжээд дуусчихсан гэсэн үг. Одоо эргэн сэргээж хэл ам дагуулах боломжгүй юм. Дээр нь нэмээд харвал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох үед Ардчилсан нам одоогийнх шигээ цэгцэрч амжаагүй байсан. Нөгөө талдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчингүй болгох, эс бол дахин сонгууль явуулах зүйл заалт нэгээхэн ч байхгүй. Тэгэхээр С.Эрдэнэ мянга тийчигнэж, У.Хүрэлсүхрүү дайрсан, шантаажилсан үйлдлийг ил далд явууллаа гээд жингийн цуваа явдгаараа л явна. Яг үнэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шиг “Их ухааны” фигур, С.Эрдэнэ шиг шатаж дуусаад утаа май тавьсан явуургүй нөхөрт шантаажлууллаа юу. Үгүй байх. У.Хүрэлсүх бол С.Эрдэнээгийн энхрий найз УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханд ч жижгэрч яваагүй хүн шүү дээ.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.