Сүүлийн таван жилд нийслэлийн хог хаягдлын хэмжээ 18.3 хувиар өсчээ

2021-11-12 Нийслэл


Уулзалтад тус салбарын төрийн бус байгууллага, дүүргүүдийн ТҮК, хувийн болон орон нутгийн өмчит ХК-иудын төлөөлөл оролцож байна.

Улаанбаатар хотод жилд 1.4 сая тонн хог хаягдал үүсдэг байна. Үүний 11.4 хувийг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг аж. Хог хаягдлыг дахин боловсруулах жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт бүртгэлтэй 36 үйлдвэр байдгаас 17 үйлдвэр нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэл Улаанбаатар хотын хүн ам, эдийн засаг, хотжилт, шилжилт хөдөлгөөний өсөлтөөс шалтгаалан Улаанбаатар хотоос гарах хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байгааг салбарынхан онцлов. Тухайлбал, хог хаягдлын хэмжээ сүүлийн таван жилд 18.3 хувиар өссөн бөгөөд 2040 он гэхэд өнөөгийн түвшнөөс 21 хувиар өсөх тооцоолол бий гэнэ.

Түүнчлэн хотод гэр хороололд амьдардаг 201 мянган өрх байдаг бөгөөд сайжруулсан түлш хэрэглэж буй юм. Хогны бүтэц, үүсэх хэмжээг тогтоох талаар 2019 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын айл өрхөөс гарч байгаа ахуйн хог хаягдлын 48.2 хувийг үнс эзэлж байна. Иймээс сайжруулсан түлшний үнсийг дахин ашиглах, боловсруулах талаар олон туршилтын ажлыг хийж байна гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.