Тээврийн хэрэгслийн 5 үйлчилгээг нэг дороос авах боломжтой болов

2021-10-11 Нийслэл

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар тус төвийн дарга Б.Ууганбат танилцууллаа. Тэрбээр юун түрүүнд төрийн үйлчилгээг авах иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг үе шаттайгаар шинээр байгуулж байгааг мэдээллээ. Түүнчлэн төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж байгааг танилцуулав.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Авто тээврийн Үндэсний төвтэй хамтран тээврийн хэрэгсэлтэй холбоотой 5 нэр төрлийн үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна. Үүнд:

  • Импортын /шинээр/ бүртгэл,
  • Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн,
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох,
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих,
  • Улсын дугаар солих зэрэг үйлчилгээ орж байна.

Иргэн, хуулийн этгээд нь дээрх үйлчилгээг өөрт хамгийн ойр байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Баянгол” салбараас авах боломжтой аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.