Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ

2021-10-7 Нийслэл
“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж,  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Агаар орчны асуудал хариуцсан төслүүдийн  удирдагч З.Төмөртөмөө болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг дарга,  Засаг даргын орлогч нартай өргөтгөсөн хурал хийлээ.

Нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий  Ажлын хэсгийг өчигдөр Засгийн газраас байгуулж, ахлагчаар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон  юм. Уулзалтаар дүүргүүд  дэх түлш  борлуулах цэгүүдийн хүрэлцээ, нөөцтэй холбоотой нөхцөл  байдал  ямар  байгааг  дүүргүүдийн удирдлагууд мэдээлэл өгөв.

Нийслэлийн ИТХ-ын  ХМОНХТ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.