Их хэмжээний хур хогийг цэвэрлэлээ

2021-09-14 Нийслэл

Гадаадад сурч, ажиллаж байгаад эх орондоо ирсэн залуучуудын төлөөлөл өөрсдийн санаачилгаар байгальд үүссэн хур хогийг цэвэрлэжээ.

Тодруулбал, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт орших Их ам орчим буюу аялал жуулчлалын гол бүс нутагт үүссэн их хэмжээний хур хогийг өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 11-нд цэвэрлэсэн байна.

Залуусын уг санаачилгыг Налайх дүүргийн ЗДТГ-аас дэмжиж, зарим төрийн байгууллага хамтарч оролцохын зэрэгцээ “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас машин, техникийн дэмжлэг үзүүлж ажилласан гэж НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах албанаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.