Зургаадугаар бичил хорооллын замыг өнөөдрөөс хаана

2021-06-11 Нийслэл

Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооолол, Бичилийн замыг өнөөдрөөс эхлэн ес хоногийн хугацаатайгаар хаахаар болжээ.

Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ дээд сургуулиас Өргөө кино театрын хойд замын уулзвар буюу Бичилийн замыг өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 11-ний Баасан гарагийн 22:00 цагаас зургаадугаар сарын 20-ны 00:00 цаг хүртэл хааж Цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдах юм.

Зургаадугаар бичил хорооллын замыг өнөөдрөөс хаана

Иймд жолооч та бүхэн дээрх зураглалын ногоон болон цэнхэрээр тэмдэглэсэн сумны дагуу явж хөдөлгөөнд оролцоно уу.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.