Сонгогчийн ШИЛЖИЛТ хийлгэх СҮҮЛИЙН ӨДӨР

2021-05-25 Мэдээ мэдээлэл

Сонгогчийн шилжилт хийлгэх, шилжин очсон хэсэгтээ бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна


Сонгуулийн тухай хуульд “Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрын харьяа хэсэгт сонгууль өгөх эрхтэй”-г заасан байдаг. Гэвч шилжин ирэгсэд ирсэн даруйдаа оршин суух газраа сонгох, бичиг баримтаа шилжүүлэх, ОСГ-ны хороонд бүртгүүлэхдээ хугацаа алдах нь бий. Үүнээс улбаатай сонгууль өгч чадахгүй байх тохиолдол гардаг.

Статистик мэдээллээр өнгөрсөн 2 жилд хөдөө орон нутгаас нийт 26.735 иргэн Улаанбаатар хотод шилжин иржээ. Эдгээр иргэний хамгийн багадаа 13 мянга нь бүртгэл хийгдээгүйн улмаас сонгуульд оролцож саналаа өгч чадахгүй байгаа нь Монгол дахь “Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслөөс хийсэн судалгаагаар гарсан байдаг. Судалгаагаар шилжигсдийн насны бүтцийн тархалтыг ажиглахад ихэвчлэн залуу, хөдөлмөрийн насны хүн ам байсныг мөн тодотгосон нь бий.

Сонгогчийн шилжилт хийлгэх, шилжин очсон хэсэгтээ бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна. Хэрэв шилжин ирээд бүртгүүлж амжаагүй бол өнөөдөртөө багтахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.