Сонгуулийн сурталчилгаа даваа гаригт эхэлж, 15 хоног үргэлжилнэ

2021-05-19 Мэдээ мэдээлэл


2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорч, сурталчилгаа тавдугаар сарын 24-н буюу Даваа гаригаас эхэлнэ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өмнөх жилүүдээс бага буюу 15 хоног үргэлжлэхээс гадна covid-19-ийн халдварын цар тахлаас хамаарч хумигдмал нөхцөлд явагдана.

Найм дахь удаагийн Ерөнхийлөгч сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар өрсөлдөнө.

Энэ удаагийн сонгуулийг зургадугаар сарын 9-нд зохион байгуулах бөгөөд гурван нэр дэвшигч 15 хоног сурталчилгаа хийнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.