Танилц: Энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчуулах ЖУРАМ

2021-05-17 Нийслэл

УОК-оос энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээхийг зарласан. Үүнтэй холбоотойгоор хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсан байна.

Уг журамд:

Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон баримтыг үндэслэн явуулна. Мөн 0-3 насны хүүхдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй. Харин орон нутаг руу зорчихдоо иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаас хэлбэрээр биедээ заавал авч явахыг дурджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.