Нийслэлд дархлаажуулалтын хоёр дахь шатанд иргэдийг хамруулж эхэллээ. Эхний ээлжинд вакцины 2 дахь тунг эмч, эмнэлгийн ажилтнуудад хийж эхэлсэн бол одоо төрийн алба хаагчдыг хамруулж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод 35 цэгт 66 багийн 499 эмч, ажилтан ажиллана. Тэд хариу арга хэмжээнд ажиллаж байгаа 10 877 албан хаагчийг дархлаажуулах юм.
Нийслэлд вакцинжуулалтын суурин 120, явуулын 40 цэг ажиллаж иргэдэд “COVID-19”-ийн халдварын эсрэг давтан тунг хийх гэж буйг УОК-оос мэдээллээ.
87653
31460
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.