УИХ-аар 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

2017-05-31 Парламент

УИХ-ын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.  Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.

Түүнчлэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр оруулсан байна.

Маргааш Эх үрсийн баярын өдөр буюу  бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр болгон наашлуулсан байна.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.