Төрийн албан хаагчийн гомдлыг шуурхай шийдвэрлэлээ

2021-03-3 Мэдээ мэдээлэл

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан төрийн жинхэнэ албан хаагчдын гомдлоор үүсгэсэн маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.

Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан шийдвэрийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөнийг тогтоож, хүчингүй болгон төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, бусад 5 шийдвэрийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй үндэслэлээр хэвээр үлдээв.

Ийнхүү Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчаас ирүүлсэн гомдлоор үүсгэсэн маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг мягмар гараг бүр шуурхай хэлэлцэн шийдвэрлэх дэг тогтоон, мөрдлөг болгон ажиллаж байна. 2021 он гарсаар 9 маргаан хянан шийдвэрлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.