УИХ хаврын чуулгаанараа 50 төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ

2021-01-29 Парламент

УИХ-ын ээлжит чуулган бүр завсарлахаасаа өмнө дараагийн ээлжит чуулгаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийнхээ жагсаалтыг баталдаг. Үүний дагуу УИХ ирэх хаврын чуулганаар ямар хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээ тодорхойлон хэлэлцэж байна. Дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  1. Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  2. Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  3. Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  4. Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  5. УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл;
  6. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  7. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  9. Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
  10. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  11. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  12. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  13. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  14. Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  15. Судалгааны их сургуулийн тухай анхдагч хуулийн төсөл;
  16. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  17. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  18. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  19. Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  20. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  21. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  22. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  23. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл;
  24. Хүнд үйлдвэрийн тухай анхдагч хуулийн төсөл;
  25. Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай анхдагч хуулийн төсөл;
  26.  Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  27. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
  28. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийнтөсөл;
  29. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  30. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  31. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  32. 3өрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  33. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  34. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай анхдагч хуулийн төсөл;
  35. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  36. Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
  37. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  38. Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  39. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
  40. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  41. Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төсөл;
  42. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  43. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  44. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  45. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  46. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  47. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  48. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  49. Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  50. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.