МАН-ын бүлэг завсарлага авч, Удирдах зөвлөлөө хуралдуулна

2021-01-29 Парламент

 Чуулганы танхимаас

Д.Тогтохсүрэн: МАН-ын Удирдах зөвлөл одоо хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага авлаа. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үдээс хойш УИХ-аар шинээр бүрдэх Засгийн газрын гишүүдийн танилцуулгыг сонсоно. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдах шаардлагатай байгаа юм. Тиймээс МАН-ын бүлэг 13.00 цаг хүртэл УИХ-ын чуулганаас завсарлага авах хүсэлт гаргаж байна. Учир нь Удирдах зөвлөлийн хуралд УИХ-ын 22 гишүүн оролцдог учраас завсарлага авахаас өөр аргагүй” гэлээ. Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар түүний хүсэлтийг хүлээн авч, чуулганыг завсарлууллаа.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.