Шинэхэн танхимын сайд нар тодорч эхэллээ

2021-01-28 Нийтлэл

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдож, албан ёсоор тамга, тэмдэгээ гардан ажилдаа оров. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар шинэ танхимын бүтэц, сайд нарынхаа нэрсийг ерөнхийдөө ярилцаж, шийдэлд хүрсэн мэдээтэй.

Ямартай ч улираан томилох сайд нарын эгнээнд Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх, Зам тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан, Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон нарын нэр дуулдаж буй юм.

Түүнчлэн Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын танхимд ажиллах сайдыг УИХ-аас санал болгоход дөрвөөс хэтрүүлэхгүй байх зохицуулалттай. Энэхүү хүрээнд “давхар дээлтэй” сайдаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нарын нэг нь Сангийн сайдаар, УИХ-ын гишүүн С.Амарсайханыг Шадар сайдаар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар, Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарын нэрс яригдаж буй гэнэ.

Мөн шинээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал,  Гадаад харилцааны сайдаар тус яамны дэд сайд Б.Мөнхжин, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, дэд сайд Г.Ганбаяр нарын нэгийг, харин Соёлын сайд, Эрүүл мэндийн сайд нарыг одоогоор тохироогүй гэх мэдээлэл байна.

 

Тог тог… ХААЛГАА нээ

8 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.