Толгойт орчимд агаар бохирдолтой байна

2020-12-29 Нийслэл


Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 12 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 08:00-09:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага хэвийн буюу чанарын индекс 41-244 байна.

Харин Баянхошуу орчмын агаарын бохирдол хэмждэг цэгээс мэдээ ирээгүй байна.

Толгойт орчимд агаарын чанарын индекс 244 буюу бохирдолтой байна. Түүнчлэн МҮОНРТ, Нэгдүгээр хороолол орчмоор агаарын чанарын индекс 101-158 буюу бага бохирдолтой байна. Харин Мишээл экспо, Монгол газар, 100 айл, Баруун дөрвөн зам орчмоор агаар хэвийн байна. Нисэх, Амгалан, Бөхийн өргөө, Ургах наран орчмоор агаар цэвэр байна хэмээн мэдээлэв. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.