Шинэ голомтууд бүртгэгдвэл хатуу хөл хориог үргэлжлүүлнэ

2020-11-24 Мэдээ мэдээлэл

УИХ-ын түр хороо цаг үеийн асуудлаар хуралдаж Сэлэнгэ аймагт коронавирусийн халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа талаар онцолж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Сэлэнгэ аймагт 82, 90 настай хүн халдвар авсан нь тогтоогдсон. Өндөр настай хүмүүсийн биеийн байдал хүндрэх тохиолдол ажиглагдаж байна.

Дахиж шинээр голомтууд бүртгэгдвэл хатуу хөл хорионы дэглэм цааш үргэлжилнэ. Шинээр голомтолсон хэлбэрүүд бүртгэгдэхгүй бол хөл хорионы дэглэмээ дөрвөн үе шаттайгаар авна гэж үзэж байгаа. Шинээр бүртгэгдэж байгаа голомтын тоо, халдварлалтын дайралтын хүч, тохиолдлын байдлаар авч байгаа шинжилгээний тоо зэргийг харгалзаж үзэж байж шийдвэр гаргана” гэсэн юм.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.