Хотын 16 хороонд халдвар тархаад байна. Иргэн та гэртээ байж, хайртай бүхнээ хамгаална уу

2020-11-24 Нийслэл

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгаа өвчний дэгдэлт бүртгэгдэж, энэ оны нэгдүгээр сарын 7-нд шинэ төрлийн коронавирус (SARS-CoV-2)-ээр үүсгэгдсэн болохыг тогтоосон. Харин манай улсад энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр анхны тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн бүртгэгдсэн. Гэхдээ манай улс цар тахлыг дотооддоо алдахгүй бүтэн арван сарын турш барьсан. Гэвч энэ сарын 10-ны өдөр Энхсаран сувилалаас вирус илэрсэн нь дотоодоос гарсан анхны тохиолдол байв. Ингээд энэ сарын 11-нээс улс даяар түүхэндээ анх удаа хатуу хөл хорио тогтоосон нь энэ юм.

Одоогийн байдлаар нийслэлд дотоодын халдвар нийт 54 тохиолдол бүртгэгдсэн. Энэхүү халдварыг дүүрэг хороодоор нь ангилжээ. Халдвар тархсан хороодын иргэд халдвар хамгаалалын дэглэмээ сахиж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Гэртээ хамгийн ойр дэлгүүрийг сонгож үйлчлүүлэх, гэрээсээ гарсан бол нэг цагийн дотор эргэн ирэх зэрэг хөл хорионы дэглэмээ баримтлахыг сануулж байна.

БЗД-ийн 4, 10-р хорооо
СБД-ийн 16, 18, 13-р хороо
БГД-ийн 18, 1, 4, 6-р хороо
СХД-ийн 7, 19-р хороо
ХУД-ийн 21, 16, 10-р хороо
Багануур дүүргийн 4-р хороо
ЧД-ийн 19-р хорооноос халдварын тохиолдол илэрсэн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.