Замын-Үүдэд дөрвөн тохиолдол шинээр нэмэгджээ

2020-11-21 Мэдээ мэдээлэл

Өнөөдөр 11:00 цагаас хойш  Замын-Үүдэд 4 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 582 боллоо

 

17:00 цагийн мэдээлэл эхэллээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар мэдээлэл хийлээ.

“Өнөөдөр 11:00 цагаас хойш коронавируст халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдлээ. Шинэ тохиолдлууд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас илэрсэн байна. Ингээд Дорноговь аймгийн хувьд 16 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 13 нь Замын-Үүд суманд бүртгэгдээд байна” гэлээ.

Улсын хэмжээнд кластер маягаар бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол 146 боллоо. Дотоодын халдварын тоо:

  • Улаанбаатар хотод-38
  • Сэлэнгэ аймагт-58
  • Орхон аймагт-17
  • Говьсүмбэр аймагт-1
  • Дархан-Уул аймагт-16
  • Дорноговь аймагт- 16 тохиолдол бүртгэгдээд байна.

Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 582 болсон бөгөөд одоогоор 337 хүн эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2 хүн байгаа бол 310 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. Мөн нутаг буцаасан нийт 7 хүн байна” гэж мэдээллээ.

ХӨСҮТ-д одоогоор 238 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хүнд-2, хүндэвтэр-42, хөнгөн-194 хүн байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.