19 вагон, 106 чингэлэгт халдваргүйжүүлэлт хийлээ

2020-11-21 Мэдээ мэдээлэл


Гүний хяналтын гаалийн бүсэд хяналт шалгалт хийхэд
нийт 15 гүний гаалийн хяналтын бүсэд 54 аж ахуйн нэгжийн 3014 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдлаа. Үүнд:
Импортын хяналт шалгалтад 16 аж ахуйн нэгжийн 388 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 4 аж ахуйн нэгжийн аж ахуйн нэгжийн 56.4 тн гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, 16 аж ахуйн нэгжийн 38.6 тн эм, эмнэлгийн хэрэгсэл, 3 аж ахуйн нэгжийн 522.2 тн химийн болон ариутгалын бодис, урвалж, 4 аж ахуйн нэгжийн 310 тн малын гаралтай бүтээгдэхүүн, 6 аж ахуйн нэгжийн 623.7 тн ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хилээс чөлөөлсөн.
Экспортын хяналт шалгалтаар 5 аж ахуйн нэгжийн 1075 тн ямаа, хонины мах, адууны мах, нохойн хоолонд ачилтын үеийн хяналт шалгалт хийж, экспортын гэрчилгээг баталгаажуулж ажиллалаа.
Нийт 11 аж ахуйн нэгж, иргэний 39 төрлийн бодис, бараа бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж, импортын мэдэгдэл 1, экспортын гэрчилгээ 7-г олгож ажиллалаа. Нийт 106 чингэлэг, 19 вагоны 8629.2 мк.в талбайд халдваргүйжүүлэлтэд хяналт хийсэн.
Монгол эм импекс Концерн Тайвань улсаас Ти Аи Ложистик дахь гүний гаалийн хяналтын бүсээр 765 кг эмийг импортлохдоо хяналтад хамруулахгүй, зайлсхийсэн зөрчлийг илрүүллээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.