Н.Учрал: Австралийн ахмадууд “Оюутолгой” ордоос хувь хишиг хүртээд сууж байгаа гэдэгт та итгэх үү?

2020-11-4 Парламент
УИХ-ын гишүүн Н.Учрал Австралийн ахмадууд Оюу толгойгоос хишиг хүртэж байгаа талаар
“Amaraa’s weekly show”-нд оролцож, сонирхолтой яриа өрнүүлэв. Мөн Хувийн тэтгэврийн сангийн талаар товч бөгөөд тодорхой байдлаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Австрали, Их Британи, Канадын хоёр ч “тэтгэврийн сан” буюу Pension Fund дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани болох “Рио Тинто”-д хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулсан байдаг.
Тэрбээр энэ талаар “Рио Тинто компани бол манай “Оюутолгой” ордын хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигч. Тэгэхээр тэдгээр орнуудын ахмадууд манай газрын гүний баялагийн хишиг, хувийг хүртээд дэлхийгээр аялаад явж байна. Бид ч тэдэн шиг өөрсдийн баялагтаа эзэн болох, цаашлаад гадны баялагаас ч ашиг хүртэх боломж “Хувийн тэтгэврийн сан”-гаар дамжин бий болдог жишиг бий. Ахмадууд маань тэтгэврийн зээл хөөцөлдөх биш хувьцааны ногдол ашиг, хувь хишгээ шууд хүртээд суух энэ л боломжийг нээе гэж байгаа юм” хэмээн тодрууллаа. 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.