Нийслэлийн 381 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр дуусна

2020-10-28 Нийслэл

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг 27, 28-ны 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэж байна.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай үзүүрлэжээ.

Харин их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.