Т.Баясах: Эрсдэлтэй бүлэгт амьдарч буй хүүхдүүдийн судалгааг аргаж, хамгаалалтад авна

2020-09-28 Нийслэл

Хэвлэлийн бага хурал

БЗД-ийн Засаг дарга  Т.Баясах нар  гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлтэй  холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа нийгмийн чиглэлийн төрийн байгууллагууд, тэнд ажилладаг алба хаагчдын нөөц  боломж хорооныхоо иргэдэд хүрэлцэн ажиллаж чаддаггүй байна. Тиймээс төрийн байгууллагууд нэгдэж, хүүхэд хамгаалал болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зохион байгуулалттайгаар хамтран ажиллахаар болжээ. Тус дүүргийн тухайд, төрийн хэвшлийн  31 байгууллага үйл ажиллагаа явуулдаг аж. Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөл байдалд амьдардаг хүүхдүүдийн судалгааг гаргаж, хамтарсан багийн ажлын уялдаа холбоог сайжруулахад анхаарах гэнэ. Энэ ажилд төрийн бус байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байгаа бөгөөд эрсдэлтэй бүлэгт амьдарч буй хүүхдүүдийн судалгааг дэлгэрэнгүй гаргаж,  хамгаалалтад авах ажлыг зохион байгуулах юм байна.

Энэ үеэр үүрэг гүйцэтгэгч Т.Баясах “9 настай хүүхэд амиа алдсан хэргийн тухайд 2018 онд “хүүхэд алга боллоо” гэсэн дуудлага өгсөн. Улмаар  хүүхдээ олчихлоо, дэлгүүр явсан байна гэж  эргэж мэдэгдсэн. Сүүлд гар нь хугараад эмнэлэгт хандахад ээж нь “Хөдөө явж ирээд гараа хугалсан” гэж мэдүүлсэн байсан. Уг хэрэгт сургуулийн захиргаа, нийгмийн ажилтныг холбогдуулан шалгаж байгаа”  гэх мэдээллийг өглөө. Мөн хөршийн холбоог сайжруулах, хажуу айлд нь юу болж байгааг цагдаад мэдэгддэг, хүүхдүүдээ хамгаалдаг байхыг уриаллаа.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.