Өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2020-09-8 Нийслэл

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийгдэж байна.

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б “ТЭЦ 4-3, 4-р хороолол-Гандан” , Ч:73 “Зунжин худалдааны төв – ТЭЦ-4” чиглэлүүдээр зорчих иргэд 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг зөвлөж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.