Өнжмөл нүүрсийг хэрхэх асуудлыг хэлэлцлээ

2020-08-28 Нийслэл

Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тэлэх шийдвэр гарч Улаанбаатар хотын алсын 3 дүүргийн 5 хороо хамрагдсан. Иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын үлдэгдэл өнжмөл нүүрсийг худалдан борлуулах ажлыг өнгөрсөн жил “Хоёулаа хүү” ХХК-тай хамтран зохион байгуулсан.

Энэ жил нэмэлтээр “Түшигт Хангай” ХХК-тай зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь 5 хорооны өнжмөл нүүрсийг Багануурын уурхайн амны үнээр худалдаж авах бөгөөд 2019-2020 онд гурвалсан гэрээгээр түүхий нүүрс хэрэглэж байсан 100 квт-аас дээш халаалтын зуухтай аж ахуйн нэгж байгууллагуудад үлдсэн түүхий нүүрсийг мөн худалдаж авах юм.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.