УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулж байна

2020-06-29 Мэдээ мэдээлэл

УИХ-ын 2020 оны сонгуулиар олонхны санал авсан 76 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэхийг СЕХ-ноос өнөөдөр гардуулж байна.

УИХ-ын 8 дахь сонгуульд 13 нам, 4 эвслээс 485 хүн, бие даан 121 иргэн нэр дэвшсэн. Үүнээс МАН хамгийн олон буюу 62, АН 11 суудал авлаа. Мөн “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, “Зөв хүн электорат эвсэл”-ээс Т.Доржханд, бие даан нэр дэвшигчдээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар сонгогдсон юм.

Улмаар зарим нам, эвслүүд сонгуулийн дүнг эсэргүүцэж, хяналтын тооллого хийх саналыг СЕХ-нд хүргүүлсний дагуу энэ сарын 27-28-нд 164 хэсэгт хяналтыни тооллого хийсэн бөгөөд саналын дүн санал тоолох автомат төхөөрөмжийнхөөс зөрөөгүй тул өнөөдөр доорх 76 хүнд УИХ-ын гишүүний үнэмлэх олгож буй юм. Үнэмлэх гардуулсны дараа сонгуулийн дүн, нэрсийг Ерөнхийлөгч, УИХ-ын даргад хүргүүлнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.