Улсын хэмжээнд сонгогчдын ирц 52.6 хүрч сонгууль хүчинтэй боллоо

2020-06-24 Мэдээ мэдээлэл


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна. Санал хураалт орой 22:00 цагт дуусна. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын 17:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг танилцууллаа. 

УБЕГ-ын дарга Б.Баасандорж “Орон нутаг дахь ОБГ-аас үерлэсэн долоон гол мөрөн гаталж саналаа өгөх 376 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. 2020 оны ээлжит сонгууль 2,226,000 мянган сонгогч бий. Үүний 52 хувь нь эмэгтэй сонгогч байна. 35-аас доош насных нь 41 хувийг эзэлж байгаа бол 35-аас дээш насныхан 59 хувь байна. Мөн энэ өдөр 18 насанд хүрсэн 130 сонгогч байгаа юм. Түүнчлэн 100-аас дээш настай 92 сонгогч байна. Улсын хэмжээнд 17:00 цагийн байдлаар УИХ-ын саналын ирц 52.6 хувьтай байна” гэлээ.

1-р тойрог Архангай: 59.2 хувь 

2-р тойрог Баян-Өлгий 57.9 

3-р  тойрог Баянхонгор 64.6 хувь 

4-р тойрог Булган 55.7 хувь 

5-р тойрог Говь-Алтай 63 хувь 

6-р тойрог 40 847  санал өгөхөөс  48.5 хувь 

7-р тойрог  52 208  санал өгөхөөс 49.8 хувь 

8-р тойрог Дорноговь 44659 үүнээс  53 хувь 

9-р тойрог Завхан 63.9  хувь 

10-р тойрог Өвөрхангай 74405 үүнээс 56.6 хувь 

11-р Өмнөговь 44882 үүнээс 53.8 хувь 

12-р тойрог Сүхбаатар  40766   65 хувь 

13-р тойрог Сэлэнгэ 70371 үүнээс 49.7 хувь

14-р тойрог Төв аймаг 61752 үүнээс 53.5 хувь 

15-р тойрог Увс 52156  үүнээс 63.1 хувь

16-р  тойрог Ховд 54342 үүнээс 58.2 хувь

17-р тойрог Хөвсгөл 86063 үүнээс 55.6 хувь

18-р тойрог Хэнтий 49645  57.8 хувь 

19-р тойрог Дархан-Уул 65169 49.8 хувь

20-р тойрог Орхон аймаг 66800 үүнээс 46.4 хувьтай байна

21-р тойрог Багануур, Багахангай, Налайх 44590 үүнээс 47.8 хувь 

22-р тойрог Баянзүрх дүүрэг  109984 50.2 хувь 

23-р тойрог  Баянзүрх дүүрэг  112074  44.6 хувь 

24-р  тойрог Сүхбаатар дүүрэг 86973 үүнээс 49.5 хувь 

25-р тойрог Чингэлтэй дүүрэг 96639 үүнээс 45.9 хувь 

26-р тойрог  Баянгол дүүрэг  135094 үүнээс 54.4 хувь 

27-р тойрог Сонгинохайрхан дүүрэг  84562 үүнээс 39 хувь 

28-р тойрог Сонгинохайрхан дүүрэг  111003 үүнээс 47.5 хувь 

29-р тойрог Хан-Уул дүүрэг 114648 үүнээс 54.3 хувь 

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.