5-р хорооны 1-р байрны баруун талын хашааг буулгаж газрыг чөлөөллөө

2020-04-30 Нийслэл
5-р хорооны 1-р байрны баруун талын хашааг буулгаж газрыг чөлөөллөө

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газрын ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/513 дугаар захирамж гарсан.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас зөрчил арилгахаар тусгагдсан байршлуудад газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байгаа.

Өнөөдөр дүүргийн 5 дугаар хороо 1 дүгээр байрны баруун талын блокон болон төмрөн хашааг чөлөөллөө. Тус байршилд автобусны буудал барихаар төлөвлөлтөнд тусгажээ.

СБД ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.