Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт үргэлжилж байна

2017-05-3 Нийслэл

Нийслэлийн Налайх дүүргийн ногоон бүсэд аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг хийж байна.

Хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй уг шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх самбар байршуулаагүй, ард иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, санамж тавиагүй, багаж хэрэгсэл бэлтгээгүй, аваарын гэрэлтүүлэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Мөн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөгүй, болзошгүй гамшиг осол, гал түймэр гарсан үед зарлан мэдээлэх дохиоллын хэрэгсэл суурилуулаагүй байгууллага, аж ахуйн нэгжүүд байв.

Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудад Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлж, зөрчлийг хуульд заасан хугацаанд яаралтай арилгах шаардлагыг тавьж хяналтаа чангатгаад байна.

Энэхүү шалгалт нь байгууллагуудын ажлын байран дахь хариуцлага болон иргэдийн хариуцлагыг сайжруулж, ногоон бүсэд гарах гал түймрийн аюулаас сэрэмжлэх, улсын ойн нөөцийг хамгаалах зорилготой юм гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.