Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

2020-01-28 Парламент

 Байнгын хорооны хуралдаан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцсэн ч олонх нь “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” хэмээн үзлээ. Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос 7 гишүүн “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн кноп дарж, зургаан гишүүн цөөнх болов.

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар яг одоо хаалттай хэлэлцэж байна. Хуралдаанд УЕП Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар оролцож байна.

Өнгөрөгч Баасан гаригт УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороогоор тус асуудлыг хэлэлцээд Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх нь зөв гэж үзсэн юм. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.