Зөрчлийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2017-04-28 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг Байнгын хороогоор хэлэлцэх шатанд гаргасан 80 зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууслаа.

Санал хураах үеэр холбогдох Байнгын хороон дээр дэмжээгүй санал дэмжигдэж, хуулийн заалтууд зөрчилдөх нөхцөл байдал үүссэнийг УИХ-ын дарга М.Энхболд шүүмжилж байв. Гэхдээ эл үеэр гишүүдийн ирц хангалтгүй байсан юм.

Ямартай ч дэгийн дагуу санал хураалт дуусч, тус хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ. Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.