Байнгын хороо СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжив

2019-11-5 Парламент
 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, СЗХ-ны даргыг албан тушаалаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэж, дэмлжээ.

СЗХ-ны дарга С.Даваасүрэн нь СЗХ-ын эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1.3 хуулийн дагуу өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл УИХ-ын даргад өргөн барьжээ. Тиймээс дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг, СЗХ-ны дарга нь өөрөө өргөдлөө өгч байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр мөн гэж үзэх эсэхийг асуув. УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргатай уулзаж хариуцлага тооцох шийдвэрээ хэлсэн. Харин СЗХ-ны дарга С.Даваасүрэн энэ шийдвэртэй холбогдуулан өргөдлөө өгсөн тул хариуцлага тооцож байгаа хэлбэр хэмээн тайлбарлав.

Ийнхүү санал хураахад СЗХ-ны дарга С.Даваасүрэнг албан тушаалаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Байнгын хороо СЗХ-ны даргыг чөлөөлөх тухай тогтоолыг батлагдсан өдрөөс дагаж мөрдөхийг УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатар танилцуулаад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.