УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана

2019-09-30 Парламент


УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Долоодугаар сарын 5-нд эхэлсэн ээлжит бус чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг баталсан. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн 2019 оны дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцсэний дараагаар ээлжит бус чуулганыг алба ёсоор өндөрлүүлэх юм. Харин маргааш эхлэх УИХ-ын намрын чуулганаар эхлээд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан юм. Өнгөрсөн есдүгээр сарын 20-нд УИХ-д хүргүүлсэн энэхүү хоригийг хуулийн дагуу 14 хоногийн дотор хэлэлцэх учиртай. Тиймээс намрын чуулганы хэлэлцэх эхний асуудал нь Ерөнхийлөгчийн хориг болж байгаа ажээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д өмнө нь найман удаа хориг тавьж байсан бөгөөд хууль тогтоогчид үүний нэгийг нь л хүлээж авч бусдад нь татгалзаж байсан юм.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.