УИХ-ын үйл ажиллагааг ИРЭХ ДОЛОО хоног хүртэл хойшлуулжээ

2019-06-28 Парламент

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригаас эхлэн гишүүд тойрогтоо ажиллаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулахтай холбогдуулан УИХ-ын үйл ажиллагаа түр  завсарласан.

Хуваарь ёсоор өнөөдрөөс УИХ-ын үйл ажиллагаа эхэлж, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан, АН-ын зөвлөл, Байнгын хороо хуралдах товтой байсан ч хойшлогджээ. Учир нь УИХ-ын гишүүдийн олонх нь тойргоосоо ирж амжаагүй мөн хуулийн төслийн талаар иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажил дуусаагүй учир ийн хойшлогдсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.