2020 онд Монголын улс тѳрд хоёроос дээш сонгогдсон нэг ч хүнийг дахин сонгохгүй байя

2019-05-15 Нийтлэл

Хувь хүн ѳѳрѳѳ зѳв сайнаар тѳлѳвшиж чадаад ѳѳрийн эрхэм сайн зорилгоо бусдын сайн сайхны тѳлѳѳ зориулахаар шийдвэл улстѳрд орж баймаар.

Хувь хүн ѳѳрийн амьдралын элдэв асуудлаа бүтэмжтэй сайнаар шийдэж чадаад бусдын амьдралд тус болохоор хичээвэл улстѳрд орж баймаар.

Хувь хүн ѳѳрийгѳѳ хүчтэй сайнаар хѳгжүүлж чадаад эрдэм мэдлэг, зѳв ухамсар, сэтгэл оюунаа улс орныхоо тѳлѳѳ зориулахыг хүсвэл улстѳрд орж баймаар.

Хэрвээ улстѳрч болж ѳѳрийн сэтгэл, чадвараа бусдын тѳлѳѳ зориулахыг хусэх аваас хувь хүнийхээ олон эрхээс татгалзах хэрэгтэй болдог. Хүссэн зоргоороо дарс ууж согтон бусдын ѳмнѳ агсамнаж болохгүй, хүссэн бүсгүйнхээ араас гүйж сээтэгнэн шалиглаж болохгүй, камер хараад зүрх нь хѳѳрсѳн морь шиг юуг ч хамаагүй чалчин хадуурч болохгүй, хувийн амьдралаа бусдад дэлгэн хов живтэй хутгалдаад байж болохгүй, эдэлж хэрэглэж байгаа зүйлсээ бусдад гайхуулан баярхаад байж болохгүй, юм үзээгүй гуйлгачин шиг энд тэнд очоод таалагдсан зүйлээ хулгайлаад байж болохгүй, хэтэрхий ухаантай харагдах гээд тэнэглэн худлаа донгосоод байж болохгүй. Энэ талаас нь харах юм бол улстѳрч хүн байна гэдэг амаргүй атлаа хүн болгоны хүсээд ч хийж чадах ажил биш. Олон нийтийг тѳлѳѳлѳн тѳрд сонгогдон шийдвэр гаргах эрх мэдэл эдэлж байгаа таныг хүн болгон харж хянаж байх учраас, бас олон залуус танаас үлгэр авч адилхан байхыг хүсэх учраас, Тѳрийн ноён нурууг таны мѳн чанараар хэмжих учраас та дур зоргоороо бас тэнэг байх эрхгүй болно.

Харин Монголын ѳнѳѳгийн улстѳрчдийг харж мэдэн, анзаарч танихаар үнэхээр ОЙ ГУТМААР болж байна шүү. Ѳѳрсдийн босгосон бохир тогтолцоон дотроо ѳѳрсдѳѳ ѳмхийрч байгааг тань цаашид хүлцэж чадахгүйд хүрч байнаа.

1. Монгол орны хѳгжил дэвшилд бус ѳѳрийн ѳчүүхэн эрх ашгийн тѳлѳѳ ажиллаж байгаа чинь гутамшиг байна. Ѳдгѳѳг хүртэл Монголын хѳгжлийн 50, 30, 20, 10 жилийн тогтвортой бодлого бүү хэл 5 жилийн хѳгжлийг цогцоор нь, бүхлээр нь харж байгаа улстѳрийн хүчин болоод улстѳрч алгаа. Нэг нам сонгуульд ялаад ѳмнѳх ЗГ ын хийсэн бүхнийг үгүйсгэн нурааж байгаа чинь үүний жишээ. Энэ чинь Монголын хѳгжлийг тогтворгүй болгож байгаа гэмт хэрэг мѳн.

2. Мэдээлэлд ойр байгаа давуу талаа хууль бусаар ашиглан “Мѳнгѳ хийх” гэдэг тоглоом дээр хэсэг бүлэглэлээрээ тоглож байгаа чинь гутамшиг байна. Монголын хѳгжилд хамгийн гол үүрэгтэй Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Сан \ЖДҮ\ гийн мѳнгѳнүүдээс хуйвалдан завшсан чинь хамгийн жигшүүртэй гэмт хэрэг мѳн. Та нар хичнээн ѳѳрсдийгѳѳ зѳвтгѳх гэвч “Хэрэг хэзээ ч хуучрахгүй” дээ.

3. Хууль санаачлан батлуулэх эрх мэдлээ буруугаар ашиглан мѳнгѳний тѳлѳѳ нэгдсэн бүлэглэлүүддээ таацуулан хуулийг засч ашиглаж байгаа чинь гутамшиг байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, авилга хээл хахуулын гэмт хэргүүд дээр ХѲѲН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА гэгчийг хуульчлан батлуулж ѳѳрсдийн гэмт үйлдлүүдээ цагаатгуулж байгаа чинь гэмт хэрэг мѳн. Ингээд та нар хол явахгүй дээ. “Хэрээ хараараа байдаг болохоос хэзээ ч цагаан хун болдоггүй” юм шүү дээ.

4. Монголд шударга хуулийн засаглал тогтоож чадахгүй хуулийн байгууллагуудыг бие биенээсээ ѳс хорсол авах зэвсэг болгон ашиглаж байгаа чинь гутамшиг байна. “Хуулийн ѳмнѳ хүн бүхэн эрх тэгш байх ёстой” зарчмыг үгүй болгон хууль алагчилж үйлчилдэг, бие биенээ дарамтлан айлгаж сүрдүүлдэг, бусдыг дарамтлан хуулийн ѳмнѳ буруутан болгодог тогтолцоо чинь маш том гэмт хэрэг мѳн. Энэ гэмт үйлдлийн чинь улмаас иргэд олон нийт Тѳрд, Хуульд итгэх итгэлээ алдаж үргэлж бие биенээ хардан сэрдэж, хов живээр дүүрэн мэдээллийн дарангуйллыг бий болгожээ.

5. Монголын Тѳрийн шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалуудыг БИЗНЕС болгон хувиргасан чинь гутамшиг байна. Үүний тань муу нѳлѳѳгѳѳр сэтгэлгүй зальтан, итгэлгүй шуналтнуудаар Монголын Тѳр дүүрч, тэд хууль бус аргаар баяжих хэрээр, жирийн иргэдийн шударгаар хѳдѳлмѳрлѳн амар тайван амьдрах баталгаа, итгэлтэйгээ хамт үгүй болж байгаа нь гэмт хэрэг мѳн. Хувь хүн шударгаар хѳдѳлмѳрлѳн олж байгаа орлого нь амьдралд нь хүрэлцэж байхад, амар тайван амьдрал бий болдог юм шүү дээ. Хүн болгон учиргүй баяжих боломжгүй ч, хүссэнээрээ амар тайван аж тѳрѳх боломжийг нь Тѳр хангах үүрэгтэй.

Би ѳѳрсдѳѳ сонгосон улстѳрчидѳѳ одоо ѳѳрсдѳѳ харцгааж байгаа. Ямар тэнэг, ямар чадваргүй, ямар сэтгэлгүй, ямар увайгүй хүмүүсийг авилга хахууль авч сонгосноо мэдэрч байгаа. Зарим хүмүүсийн ѳмнѳѳс нь ичих ч багадаж байгаа.

1. Тэд ѳѳрсдийгѳѳ “ухаантай”, биднийг “тэнэг” гэж бодож байгаа нь хэлж буй үг, хийж буй үйлдлээс нь мэдрэгддэг.

2. Тэд хулгай хийхдээ огтхон ч санаа зовохгүйгээр барахгүй түүнийхээ тухай “мангар бацаан” шиг л сонжуургүй тайлбарлаж байна.

3. Тэд худлаа ярихдаа ердѳѳ ч ичихгүй, “байх л ёстой зүйл” мэт хээв нэг чалчиж байна.

4. Тэдэнд мэдлэг, чадвар алга. Судалгаа статистикгүйгээр “цээжний банга” аар шийдвэр гаргадаг, зарим нь ямар шийдвэр гаргаж буйгаа ч ойлгохгүй байна.

5. Хэл харилцааны ямар ч соёл үгүй. Ѳѳрийн санаа бодлоо зѳв илэрхийлж чадахгүй ээрч муурсан, харааж зүхсэн, хэрэлдэж талцсан хүмүүс байна.

6. Монголын түүх хийгээд хууль журмын талаар мэдлэггүй учраас “Улс орны тусгаар тогтнол”, хѳгжил дэвшилийн талаар ямар мэдлэг тѳсѳѳлѳл алга. Тийм болохоор тэд зѳвхѳн ѳѳрийн ѳчүүхэн эрх ашгийн тѳлѳѳ л энд суудал “бѳглѳж” байна.

7. Олон нийтийн ѳмнѳ биеэ аятайхан авч явах чадвар алга. Онгирч сагсуурсан, сүржигнэн солиорсон, бүдүүлэг тэнэг байдлаараа бусдад хандсан хүмүүс олон байнаа.

Удирдаж байгаа цѳѳхѳн хүмүүсийн ашиг сонирхол дээр тогтдог, ардчилалгүй, мѳрийн хѳтѳлбѳр, бодлого үгүй НАМУУД ын гайгаар Монголд улстѳрийн бохир тогтолцоо бий болсон. Хичнээн шударга, сайн санаа ѳвѳрлѳѳд ч энэ тогтолцоо руу ороод бохирдож, хүчгүйдэж, доройтоцгоож байна.

Тѳрийн дээрх НАМ тогтолцоотой улстѳрийн бохир тогтолцоог бий болгосон хэдэн хѳгшчүүд ѳдгѳѳ болтол “Баас хатавч ѳмхийгѳѳ тавихгүй”-н үлгэрээр Монголын Тѳрийг бузарласаар байна.

Тэднээс “ѳѳр хүн үгүй” мэт ашиг унацтай, шийдвэр гаргадаг албан тушаалууд дээр бие биенээ ээлжлэн томилсоор олон он цагийг элээлээ. Тэд биднийг хуурсаар, бид тэднийг сонгосоор олон он жилийг үдлээ. Тэд хичнээн ѳѳрсдийгѳѳ зѳвтгѳх гэвч Монголын нийгмийн ѳнѳѳгийн дампуурал, ард иргэдийн бухимдал бас хоцрогдол, цѳхрѳл тэдний “буруу” гэдгийг нь нотолсоор буй. ОДОО БОЛЪЁ ОО.

1. 2020 оны УИХ ын сонгуульд Монголын улстѳрд 2 оос дээш удаа сонгогдсон нэг ч хүнийг дахин сонгохгүй байя

2. Хууль зѳрчсѳн, буруу жишгээр баяжсан, бусдын боломжийг хулгайлсан бүх улстѳрчдийг илчилж, хариуцлага тооцохыг шаардья

3. “Хуулийн ѳмнѳ бүх хүн эрх тэгш байх ёстой” гэдэг зарчмыг дэмжин хүн бүхэн аливаа асуудлыг хуулийн дагуу хѳндѳж, шаардаж эхэлцгээе. Хүн болгон хуулийг сахиж мѳрдѳж хичээх хэрэгтэй болно.

4. Бусдын худал амлалтад автан тэдний ѳгѳх гэж оролдсон авилга хауулыг авахгүйгээр сонголтоо хийхийг хичээе л дээ.

Уг нь 3 хан сая гаруй хүн амтай, хѳрсѳн доороо ч хѳрсѳн дээрээ ч ийм их баялагтай Монгол орон дэлхийн жишигт хүрч хѳгжихэд тийм ч хэцүү биш л дээ. Мэдээллийн технологи, техникийн дэвшил асар хурдацтай хѳгжиж байгаа энэ зуунд. Бидэнд хоцрогдсон, шуналтай, тэнэг улстѳрчид л саад болоод байна. Дэлхийн хэмжээнд хѳгжиж, сэтгэж байгаа залуусыг дэмжье. Ядаж ЖАЛГААСАА ГАРЧ ДЭЛХИЙН ХѲГЖЛИЙГ ХАРЬЯ даа, хүмүүс ээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.