Түр хороо долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдав

2019-04-25 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын пүрэв гаригийн ээлжит чуулганаар “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тус төслийг УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүнээс 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Ийнхүү Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Я.Санжмятав, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нарын гишүүн багтаж байна.

Дашрамд дуулгахад, Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг өнөө хэр шийдвэрлэж чадаагүй. Энэ асуудлаар Олон улсын парламентын холбооноос манайд зөвлөмж ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Түр хороог байгуулж буй юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.